Та хэр их ажил амжуулж байгаа тань хамаагүй бөгөөд таныг оройтож ирснээр тань л дүгнэх юм. Энэ нь шудрага бус санагдаж байгаа биз, үгүй гэж үү? Судлаачид судалгааны үеэр “morning bias” гэх зүйлийг олж нээсэн байна.Тэд 150 ахлах ажилтан нараас ажилтнуудаа гүйцэтгэлээр дүгнэхийг хүссэн аж. Ажилтнуудын ажлаа эхлэх цаг нь өглөөний 5:00 – 9.45 хооронд байжээ. Тэд ажлаа оройтож эхэлсэн хэдий ч эрт эхэлсэн ажилтнуудтай адил цагаар ажилласан байсан ч дарга нар нь эрт эхэлсэн ажилтнуудын гүйцэтгэлийг илүү өндрөөр үнэлж байгааг анзаарсан байна.
Хоёр дахь туршилтаар 141 их сургуулийн оюутнуудыг даргын дүрд тоглон зохиомол ажилтнуудын танилцуулгыг хянаж үзэхийг хүссэн бөгөөд үр дүн нь эхний туршилтай адил гарчээ.
“Хүмүүс эртэч шувуудыг илүү өндөр үнэлэх хандлагатай. Бэн Франклины ‘орондоо эрт орж эрт босох нь хүнийг эрүүл, хөрөнгөтэй бас ухаантай болгодог’ эсвэл Хятадын өдрийн төлөвлөгөөг өглөө гаргах ёстой гэх мэт афорисмууд хүмүүсийн дунд алдартай байгааг та бүхэн мэднэ шүү дээ” гэж судлаачид хэлж байв.
“Ажилтнуудын карьерыг хянаж байдаг менежрүүдийн нүдэнд оройтож ажилдаа ирдэг ажилтнуудыг үнэн ч шудрага бус, гүйцэтгэл муутай гэсэн хэвшмэл ойлголттой байдаг.”
Судлаачдын баг уян хатан ажлын байрны дадалыг хэрэгжүүлдэг байгуулагын ажилтнууд аль болох ажлын цагаа эрт эхлэх хэрэгтэй гэсэн дүгнэлтэнд хүрчээ.
Мөн тэд энэхүү судалгааны үр дүн нь оройтож ажлаа эхэлдэг ажилтнуудын нийт гүйцэтгэлтэй хамааралгүй зүйлсүүдээр тэдний гүйцэтгэлийг дүгнэж буйг онцолсон байна.
#MHRI #HR101 #HRClubMongolia #HRMongolia #HRBlogMongolia
Танд энэхүү мэдээлэл таалагдаж байвал Like дараарай! |